
Улаан өнгө: Тэргүүлэх асар их чадавхийг агуулна. Зорилгодоо хүрэхдээ шургуу. Энерги сайтай, ааш араншин нь хурц, сэтгэл сайхантай. Муу тал нь хувиа хичээгч, бухимдуу.
Шар өнгө: Уран бүтээлч, оюунлаг. Хурц ухаантай, нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг. Муу тал нь залхуу, ичимхий, худалч. Улбар шар: Хүнтэй эвсэг, тэнцвэртэй, хамтран ажиллах дуртай, зөн билэгч. Муу тал нь залхуу, гутрамтгай. Цэнхэр: Байгалиас заяасан зан сайтай, хөөрүү ямар ч бэрхшээлийг туулан Давах найдвартай. Үнэнч, шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй. Хөх: Өглөгч бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай. Муу тал нь "үгүй" гэж чаддаггүй. Муу тал нь хүнд ашиглагдах нь олонтаа. Нил ягаан: Оюун ухаан, сэтгэл санаа төгөлдөр. Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт үзэх тул хүнтэй таарамж муутай. Ногоон: Анагаагчид, найдвартай, эвийг сахисан хүн. Муу тал нь хэт зөрүүд, юмыг хүндээр тусгадаг. Ягаан: Санхүү, эд зүйлийн амжилт шаргуу, зорилгодоо хүрдэг хүмүүс. Өндөр тушаалтан байх нь элбэг аж. Муу тал нь хувиа хичээмтгий, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг золиосолж чадна. Алтлаг шар: Сайн үйлс бүтээгч, өрөвчхөн хүмүүс. Муу тал нь "үгүй" гэдэггүйгээсээ болж муу хүмүүсийн атганд ордог. | |
No comments:
Post a Comment